Иргэний шинэчилсэн бүртгэл Антверпенд

alert.png

Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг Антверпен хотноо 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус хотын Хаан кафед зохион байгуулна.

Антверпен хотноо оршин суугаа Монголчуудыг Иргэний шинэчилсэн бүртгэлд өргөнөөр хамрагдахыг уриалж байна.

Бүртгэлийн өдөр: Бямба гараг, 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр (09.00 - 21.00 цагийн хооронд. 13.00-14.00 хооронд цайны завсарлага).

Бүртгэх хаяг: Хаан кафе, Aalmoezenierstraat 13, 2000 Antwerpen.

Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам